Ерөнхий сайд У.Хүрэлсүх: МУИС-ийг хөгжүүлэхэд Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлнэ

2017-10-06 11:57:24

Монгол Улсын Их Сургууль үүсэн байгуулагдсаны түүхт 75 жилийн ойн “Эрдэмд түүчээлсэн 75 жил” ёслол, хүндэтгэлийн хуралд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцон эрдэмтэн багш, оюутнуудад баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт эрдэмтэн багш, оюутнууд аа!

Монгол Улсын дээд боловсролын тогтолцоо тулгын чулуугаа тавьж, улс орны маань эрдэм оюуны тусгаар тогтнолын манаа болсон үндэсний сэхээтэн бэлтгэж эхэлсний түүхт ой - МУИС үүсч байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан үе үеийн багш, профессор, эрдэмтэн доктор, ажилтнууд,оюутан залуус Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж төгсөгчийн хувьд амжилт хүсэн мэндчилье.

Баярын хуралд хүрэлцэн ирсэн гадаад, дотоодын хүндэт зочид, төлөөлөгчдөд баяр хүргэе.

1942 онд МУИС-ийн хичээлийн анхны хонх Дэлхийн хоёрдугаар дайны хүнд үед дуугарсан нь монгол хүнд шинжлэх ухааны мэдлэг, боловсрол дэвшилд тэмүүлэх, ирээдүйгээ өөдрөгөөр харах эрхэм хүслийн илэрхийлэл болсон бөгөөд холч ухаантай өвгөдийн маань ухаалаг шийдвэрүүдийн нэг нь Монгол Улс Их сургуультай болсон явдал юм.

ХХ зууны их бүтээн байгуулалт, аж үйлдвэржилтийн жилүүдэд МУИС нийгмийн хөгжлийн манлайд  нь байж, байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны олон мянган дээд боловсролтой үндэсний сэхээтнийг бэлтгэж, шинжлэх ухааны сэтгэлгээг эргэлтгүй суурьшуулан, судалгааны суурь  ажлуудыг туурвин дэлхийд танигдаж, нийгмийн амьдралын салаа мөчир бүрт шинжлэх ухаан, технологийн дэвшлийг бодит ажил хэрэг болгосныг түүхт ойн энэ ёслолын индрээс бахархан тэмдэглэж байна.

Өнөөдөр МУИС 23 мянга гаруй оюутан,1000 орчим багш, судлаач, 500 гаруй ажилтан, ажиллагсадтай болжээ.

МУИС-ийн эрдэмтэн багш нарт улам өндөр төвшний, далайцтай сургалт, судалгаа хийж эх орондоо баялаг бүтээгч байх шинэ зорилтыг дэвшүүлж байна.

Тиймээс МУИС 2016 онд стратеги төлөвлөгөөгөө шинэчлэн  баталсан нь цаг үеэ олсон алхам болжээ.

Монгол Улсын Их хурал 2016 онд боловсролын багц хуулийг баталж түүнийг хэрэгжүүлэх ажил  2017-2018 оны хичээлийн жилд эхлээд байгаа. “Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого”-д 2024 он гэхэд  Монгол Улсын дөрвөн их сургуулийг Азийн шилдэг 100 их сургуулийн тоонд багтаах зорилт тавьсан бөгөөд ойрын ирээдүйд МУИС энэ зорилтыг хамгийн түрүүнд биелүүлж чадна гэдэгт Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд итгэл төгс байгаагаа онцлон хэлье.

МУИС 75 жилийн ойгоо Монгол Улсын анхны хиймэл дагуул “Мазаалай”-г сансарт хөөргөсөн амжилтаар угтсанд Та бүхэнд халуун баяр хүргэе.

МУИС-ийн эрдэмтэн багш, оюутнууд Японы Кюүшүгийн Технологийн институттэй хамтран зохион бүтээсэн энэ  хиймэл дагуул монгол хүн сансрын уудамтай шууд харьцан ажиллаж байгаа баталгаа боллоо. 

“Мазаалай” хиймэл дагуулыг бүтээх, амжилттай хөөргөхөд Монгол Улсын Засгийн газар идэвхийлэн оролцож хөрөнгө, санхүүгээр дэмжиж ажилласнаа Та бүхэнд дуулгаж байна.

Цаашид ч Монгол Улсын Засгийн газар монголчуудын оюуны түүчээ, эрдмийн ундарга МУИС-ийг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж ажиллах болно.

 

Их сэтгэгч Инжинааш хэлж, МУИС уриагаа болгосон “Эрдмийн хэт цахиваас хөгжлийн гал бадармой” хэмээх үгээр Та бүхний эрдмийн их үйлсийг мялааж байна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санамсаргүй мэдээ
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлье!!!
644
НИТХ дахь МАН-ын бүлэг Ц.Сандуйг огцруулах шаардлагыг өргөн барина
592
47 настай дуучин Женнифер Лопесийн тачаангуй хувцаслалт олныг шуугиулав
2535
Хэнтийн мэргэн жаалыг аймшигтайгаар хэлмэгдүүлсэн бодит түүх
6935
Оддын улаан хивсэн дээрх фактууд
3814
Гадил жимснээс үүссэн хүндхэн хөгтэй явдал
1880
Ердөө 200 мянган доллараар үнэлэгдэх хөрөнгөтэй дэлхийн хамгийн ЯДУУ ерөнхийлөгч
1918
320 мянган м.кв талбайн шарилж, хөл газрын ургамлыг цэвэрлэв
1054
2017 оны хамгийн хайр татам залуу ЭРЭГТЭЙ ЖҮЖИГЧИД
1962
“1000 эргүүл-2” нэгдсэн арга хэмжээ эхэллээ
1085
Төрийн банк “WESTERN UNION”үйлчилгээндээ урамшууллын аян зарлалаа
1333
Хүүхдийн маханд донтогч
2255
Эрчүүд тэнгэр, уул, агуй, мангас, шалиг гэсэн таван шинжтэй байдаг
1638
Н.АЛТАНХУЯГИЙГ ТАРЧЛААСАН "ТАНХАЙ" ЗУРГУУДААС...
3228
WORD программ дээр ажилладаг хүмүүсийн ашиглаж мэддэггүй сонирхолтой аргууд
246
БИ ӨНӨӨДРИЙН БАЯРЦЭЦЭГ БОЛОХЫН ТУЛД ӨЧИГДӨР ХӨДӨЛМӨРЛӨСӨН
3615
Дэлхийн оддын жирэмсэн үеийн хамгийн алдартай нүцгэн зургуудаас
2806
Т.Аюурсайхан: Ерөнхий сайд “Эрдэнэс Тавантолгойг” гадны этгээдэд худалдан борлуулахыг завдсан
3278
Эротик зургийн бодит хувьсал
1494
”Өмнөговь Магистр- 100” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна
17
НУУЦ: Монголын анхны 4DX кинотеатрын эхний үзвэр “Justice League”
1383
Хуримын нандин дурсамжаа мөнхлөөрэй
1688
Б.Жаргалсайхан: Н.Энхбаяр мундаг улстөрч. Одоогийн том дарга нарыг бүгдийг нь гаргаж ирсэн шүү дээ
13598
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулж өглөө
372
Тусгай дугаарын утсанд хуурамч дуудлага өгвөл торгууль ногдуулна
78
Дааврын түвшингээ хянаж чадаагүй дарга нартаа
1083
Дээгий шүүгчийн Цэнгүүнтэй хамт лагерь явах хүсэл хүчинтэй хэвээр үлдлээ
4455
“Эможи” их ашигладаг хүмүүс сексийн харьцаанд их ордог
1533
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд шинээр томилогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүлээн авч уулзлаа
56
Монголын сайтын холбооны шинэ удирдлагууд сонгогдлоо
537
Нас барсан ээжийнхээ хөхийг хөхөж буй хүүгийн зураг дэлхийг уйлуулж байна
8793
Царайлаг эрийн хүсэл тачаал /+18/
2113
ОД-9 ШИРЭЭНИЙ ДАСГАЛ СУРГУУЛИЛТ БОЛЛОО
30
Хүнтэй суухын тулд уруулаа "дарвайтал" шивүүлдэг аймшигт уламжлал
2684
АН намын даргын сонгууль "АЛУНБОЛД ДАРГЫН ДОМОГ" боллоо
2728
Цөс ихтэй, халуун цустай тэнгэрийн үр садад зориулав
545
Монгол охид эх орныхоо нэрийг дэлхийд дахин цуурайтууллаа
54
МҮЭХ шүүхэд хандахаар болжээ
60
Монголчуудын амьдрал АНУ-ын фото сэтгүүлчийн нүдээр
12940
Б.Шижирбат "Авьяаслаг Америкчууд" шоунд оролцож байна
5349
Компьютерийн цацраг туяанаас арьсаа хэрхэн хамгаалах вэ
801
Концессын гэрээгээр нөхдөө, намаа, ард түмнээ сольсон Ж.Мөнхбат
1598
Дэлхийн хамгийн анхны ШИВЭЭСЧИН эмэгтэй
783
НЭГЭН ТҮҮХ: Зургаан настай Солонгос охин надад амьдралыг ойлгуулсан...
1447
Н.ЖАНЦАННОРОВ: МИНИЙ БҮТЭЭЛҮҮДИЙГ ЗАРААД ИДЭЖ ЧАДВАЛ ГАЗАРТАЙ Ч, БАЙШИНТАЙ Ч БОЛОХ ХӨРӨНГӨ БИЙ
1956
Сэтгэл хөдөлгөм 15 зураг: Анхны хүүхдээ өлгийдөн авсан оддын гэрэл зургийн цуглуулга
1511
ОНИГОО: Элэг хөшөөсөн шилдэг "#ГЭНЭЭ"-нүүдийг уншаарай
3701
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтын зооглох бялууны хэсэг
5269
130 мянган фунтын үнэтэй АЛТААР хийсэн цамц өөртөө бэлэглэжээ
3096
НИТХ-ын даргаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
1403

ОЛНЫ ТААШААЛД НИЙЦСЭН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН

  Журам
  Бүгд
Дэлгэрэнгүй мэдээлэл
1
1
Дэлгэрэнгүй мэдээлэл
2
2
Дэлгэрэнгүй мэдээлэл
3
3
Дэлгэрэнгүй мэдээлэл
4
4
Дэлгэрэнгүй мэдээлэл
5
5
Дэлгэрэнгүй мэдээлэл
6
6
Дэлгэрэнгүй мэдээлэл
7
7
Дэлгэрэнгүй мэдээлэл
8
8
Дэлгэрэнгүй мэдээлэл
9
9
Дэлгэрэнгүй мэдээлэл
10
10
Дэлгэрэнгүй мэдээлэл
11
11
Дэлгэрэнгүй мэдээлэл
12
12
Дэлгэрэнгүй мэдээлэл
13
13
Дэлгэрэнгүй мэдээлэл
14
14
Дэлгэрэнгүй мэдээлэл
15
15
Дэлгэрэнгүй мэдээлэл
16
16
Дэлгэрэнгүй мэдээлэл
17
17
Дэлгэрэнгүй мэдээлэл
18
18
Дэлгэрэнгүй мэдээлэл
19
19
Дэлгэрэнгүй мэдээлэл
20
20
Дэлгэрэнгүй мэдээлэл
21
21
Дэлгэрэнгүй мэдээлэл
22
22
Дэлгэрэнгүй мэдээлэл
23
23
Дэлгэрэнгүй мэдээлэл
24
24
Дэлгэрэнгүй мэдээлэл
25
25