Р.Сэддорж: Бид нэг тонн нүүрс тутмаас хамгийн өндөр татварыг эх орондоо төлж байгаа

2018-03-26 10:59:39

Жижиг Тавантолгой” гэх тодотголтой ч хамгийн үр ашигтай ажиллаж байгаа байгууллага бол орон нутгийн өмчит “Тавантолгой” компани юм. Монгол Улсаас гадаад зах зээлд нүүрс борлуулж эхэлсэн анхны компани гэх нэр хүндийг 2004 оноос хойш тээж яваа энэ компани салбартаа жишиг болохуйц үр өгөөж, эдийн засгийн ашгийг бий болгож байна. Компанийн амжилт, ололтын тухайд орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Сэддоржтой уулзаж ярилцлаа.

-Танай компани 2017 онд өндөр ашигтай ажиллаж чадсан тухай мэдээллэж байна. Яг хэдэн төгрөгийн ашигтай ажилласан бэ?

-2017 оны хувьд манай компанийн түүхэнд хамгийн их борлуулалттай жил байлаа. Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ их нөлөөллөө. Нүүрсний уурхайн салбар дахь компаниуд хамгийн өндөр үнээр нүүрсээ борлуулж чадсан. Манай компанийн хувьд 450 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 141 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа. Улсын татварт 165 тэрбум төгрөг төлсөн.

-Энэ амжилтад дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ нөлөөлсөн гэж та хэллээ. Түүнээс гадна компанийн зөв удирдлага менежмент, өөрийн хүчин зүйл нөлөөлсөн байлгүй?

-Манай компани энэ жил 52 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. 2004 оноос 2018 он хүртэл нийтдээ 14 жил гадаад борлуулалт, экспорт хийж байгаа туршлагатай. Монгол Улсын нүүрсний экспортыг анх эхлүүлсэн компанийн хувьд энэ салбартаа үргэлж манлайлахыг зорьдог. Манлайлагч гэдгээ ямар утгаар хэлж байна вэ гэхээр өнөөдөр хамгийн бага өртгөөр нүүрсээ олборлож чадаж байна. Мөн хамгийн өндөр үнээр Монголынхоо нүүрсийг гадаадын зах зээлд борлуулж чадаж байгаа. Энэ утгаараа бид нэг тонн нүүрс тутмаас хамгийн өндөр татварыг эх орондоо төлж байгаа компани. Эх орондоо ийм үнэ цэнэ, баялаг, татварыг бүрдүүлж байгаа хамт олноороо би бахархдаг.

-Танай компанийн үнэ цэнэ зах зээл дээр байнга өсч байгаа юу?

-Манай компанийн хувьцааны ханш 2017 оны нэгдүгээр сараас хойш 7-8 дахин өссөн амжилтыг үзүүлж, Монголын хөрөнгийн бирж дээр 2017 оны хамгийн өсөлттэй хувьцаагаар шалгарсан байна. Энэ маань манай компанийн өөрийн хөрөнгө өндөр үнэлгээтэй байна гэсэн үг. Манай компанийн нэг хувьцаа өнөөдрийн байдлаар 12 мянга 800 төгрөгийн үнэтэй байгаа. Манай компанийн хувьцааны өндөр байгаа нь манай компанийн үр ашигтай, тасралтгүй үйл ажиллагаа, дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ өндөр байгаатай холбоотой.

-“Тавантолгой” компанийн нийт хувьцааны 51 хувийг Өмнөговь аймаг эзэмшдэг. Тэр хувь хэмжээгээр ногдол ашиг хүртээдэг гэж ойлгож болох уу?

-Манай компанийн 500 сая гаруй хувьцааны 51 хувийг Өмнөговь аймаг эзэмшдэг. 2016 оны ногдол ашиг 25 тэрбум төгрөгийг Өмнөговь аймагтаа өгсөн. Өмнөговь аймагт 2017 онд хийгдсэн бүх бүтээн байгуулалтад манай ногдол ашиг үр өгөөжөө өгсөн гэж ойлгож болно. Тун удахгүй манай хувьцаа эзэмшигчдийн хурал болж, 51 хувийг эзэмшигч Өмнөговь аймаг болон 49 хувийг эзэмшигчид ногдол ашгаа хэрхэн хуваах вэ гэдэг хурлаа хийх гээд байж байна. Үүнд Өмнөговь аймагт нэлээн өндөр ногдол ашиг өгөхөөр эдийн засгийн үзүүлэлттэй байгаа.

-Орон нутгийн өмчит “Тавантолгой” компанид яг одоогийн байдлаар ямар асуудал тулгамдаж байна вэ?

-Цагаан овоо багийн тоосжилтын асуудал хүнд байгаа. Цагаан овоо баг гэдэг нь 1985 оноос хойш манай компанийн ажилчдын амьдарч, ажиллаж ирсэн тосгон. 2010 оноос хойш үйл ажиллагаа явуулах болсон уул уурхайн компаниудын буруу төлөвлөлтийн улмаас манай тосгоны оршин суугчид цаашид амьдрах боломжгүй болсон. Тийм учраас тухайн буруутай компаниудаар нүүлгэх шилжүүлэх зардлыг шийдүүлж, Цагаан овоо баг зайлшгүй нүүх шаардлагатай байгаа.

Эрүүл мэндийн байгууллагын судалгаа, ажилчид, оршин суугчдын дунд гарч байгаа өвчлөлөөр бол манай тосгон нүүхээс өөр аргагүй, ямар ч гарцгүй, бүх хүмүүс нь тоосны харшилтай, өвчлөлтэй гэж гарах болсон. “Эрдэнэс Тавантолгой” компанитай гэрээ байгуулж, нүүлгэн шилжүүлэх зардлыг шийдүүлэх замаар тоосгүй орчинд, Цогтцэций сумынхаа баруун хойд хэсэгт шилжин суурьшихаас бэлтгэл ажлаа базааж байна. “Эрдэнэс Тавантолгой” компани маань энэ байдлыг ойлгож, нааштай хүлээж авсан. Аймгийн иргэдийн хурлаас ажлын хэсэг байгуулж, анхны хурлаа хийсэн. Мөн хэдхэн сарын өмнө Зам тээврийн сайд, Уул уурхайн сайд ирж, “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлага тэр үеэр нүүлгэх зардлыг хариуцна гэдгээ зөвшөөрсөн. Одоо Аймгийн иргэдийн хурлаас томилогдсон ажлын хэсэг “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-тэй Улаанбаатар хотод уулзаж энэ асуудлыг нарийн ярих байх гэж бодож байна.

Б.Хурцболд

Санамсаргүй мэдээ
Мөнхийн залуу ОДОД
1867
Их Британийн РАПУНЦЕЛЬ 120 см урт үстэй
1186
"Пёнчан-2018" Өвлийн олимпийн торгон агшнууд
2461
Боловсролын салбарыг бохирдуулсан томилгоонууд
983
АЙМШГИЙН ЗУРАГ: Ухаалаг хэрэгсэлүүд биднийг нийгмийн хий үзэгдэл болгож байна
2182
Үндэсний үйлдвэрлэгчдийн дэмжих худалдааны нэгдсэн төвтэй болохыг дэмжлээ
444
Ерөнхийлөгчийг сонгох хамгийн зөв зам нь боловсрол
1561
Ж.Гансүх: Багануурт учруулсан "хохирол" гэгч олон зуун сая төгрөгийг байраа барьцаалан төлсөн
4563
Аль орны охид ОХИН НАСАА хаана, яаж үддэг вэ
3651
У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилохыг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ
1030
Берлинд болох олон улсын тэмцээнд Өмнөговийн хүүхдүүд оролцоно
125
Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайд МИАТ, “Алтан жолоо” групп туслав
149
Дэлхийн II дайны үед хоёр талд ажиллаж баатар болсон цэргийн сонирхолтой түүх
3076
Дархлаагүй хариуцлагыг вакцинжуулья
562
АГУУ ЖААЛ Т.ТӨГСЦОГТ
2174
Бодибилдингийн ААШТ-д оролцох тамирчдаа урлаг соёлын одод дэмжиж байна
1501
Нийслэлийн хэмжээнд Хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд 79.280 иргэн хамрагдлаа
1049
23 насандаа ЗХУ-ын баатар болсон сувилагч бүсгүйн ГАЙХАЛТАЙ ТҮҮХ
5842
Австралид “үрчлэгдсэн” Хармагтайн өгөөж ард түмэнд падгүй гэж үү?
1577
ХАА-н мэргэжлийн холбоод “Шинэ хөдөө” төслийг дэмжиж ажиллана
1603
ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийн БНХАУ-д хийсэн айлчлал амжилттай болж өндөрлөлөө
87
“Маркетеруудын өдөр” арга хэмжээ зохион байгуулнa
153
Баянзүрх дүүрэг ахмад ажилчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
179
Бэлгийн замаар дамжих халдварт өвчнүүдийн хор уршиг
388
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эхний шийдвэр
162
Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай нэгэн Гэгээнтний хойд дүр мөн үү...
2060
Ц.Сандуй минь, үнэнд гүйцэгдэх л байсан юм бол өрөөлийг юунд хөлдөө чирэв?
1113
"Харри Поттер" киноны жүжигчид 2001 оноос хойш ингэж өөрчлөгджээ
1279
Г.Алтан-Од: "Чингисийн хүүхдүүд" киноны хөгжмийг бүрэн эхээр нь танилцуулж, үзэгчдэд шинэ мэдрэмж өгнө
308
Жилд 10 сая ДОХ-ын тохиолдол илэрдэг Нигер улсын биеэ үнэлэгчид
4106
Тайландын хог түүдэг гэр бүлээс гаралтай Мисс бүсгүй одоо ийм болжээ
14778
"Summer camp-3 of students" зуны ээлжит чуулга амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
1476
Ерөнхийлөгчийн зарлигаар МУИС-ийг Сүхбаатарын одонгоор шагнав
255
Агаарын бохирдолтой тэмцсэн бодит жишээнүүд
1828
Амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, дархлаагаа дэмжээрэй
418
МҮОНРТ-ийн ерөнхий захиралд Н.Дэмбэрэлийн нэр яригдаж байна
739
Өмнөговь аймаг шилдгээр шалгарлаа
106
Чармай нүцгэн биеийг ингэж хулгайгаар хардаг хөдөөний эр +18
4479
Гадна төрх амжилтанд нөлөөлөхгүй гэдгийг баталсан 10 АЛДАРТАН
1878
ЭНЭ ЖИЛ ХАМГИЙН БАГАДАА ХОЁР ХИЧЭЭЛЭЭР ЭЕШ ӨГНӨ
45
УХААН ХӨЛӨГЛӨСӨН УРАН БҮТЭЭЛЧ
290
Хачигт халдвараас урьдчилан сэргийлье
1856
Орчин үеийн Энэтхэгийн тухай “зэрлэг” баримтууд
950
Гавъяат малчин Г.Бүд мянган тэмээний баяраа хийнэ
168
Улсаа худалдаж иддэг оффшорчдын бүлэглэл байгаа цагт утаа арилахгүй
120
Амиа алдсан хүн орон гэргүй, ядуу байх нь тийм чухал уу, Н.Номтойбаяр сайд аа
182
Онгоц дүүрэн хүн аварч өөрөө амиа алдсан эрэлхэг бүсгүй
5049
З.ЖАРАНТАВ: ОДОО ҮЕД АРХИ Л УУХГҮЙ БОЛ БАЯР БИШ ЮМ ШИГ "ТАСРАХГҮЙ" Л БОЛ БАЯРЛААГҮЙ "ЦАРАЙЛДАГ" БОЛЖ
3826
Малын тэжээлийг мал, махаар солих, ноос, арьс ширний урамшууллын мөнгөндөө дүйцүүлэн авах боломжтой
132
ОНИГОО: Чи чинь өчигдөр шөнийн клубт дотуур хувцастайгаа...
10974

ХАМГИЙН ХАМГИЙН

 
  Бүгд