Хугацаа нь хэтэрсэн "prius" авто машины ослын тоо нэмэгдэж байна

2019-02-12 17:19:58

Гудамжаар явахад хаашаа л харна “Приус” автомашин харагдах болсон өнөө үед “Приус шиг олон” гэх хэллэг аль хэдийнэ дэлгэрсэн. Харьцангуй хямд үнэтэй, бензин бага “иддэг” уг машиныг хэн дуртай нь хаана ч хамаагүй унах болсон билээ. Гэтэл сүүлийн үед гарч буй ослын дийлэнх нь энэхүү машинаас болж байна гэх яриа гарлаа. Үнэхээр “Приус”-ээс болж осол гараад байна уу? Аль эсвэл осол болгонд “өртөхөөр” тэгтлээ олон болчихсон юм болов уу?

“Приус” машины хамгаалалт муу, хөнгөн жинтэй учир хийсэж унадаг, буруу талдаа хүрдтэй байдаг нь Монгол оронд тохирохгүй зэргээр муулж ослын шалтгааныг машин руу “чихэх” тохиолдол ихэслээ. Тэгвэл тэдгээр осол машинаас бус хувь хүнээс үүдэлтэй гэдгийг хэлмээр байна. Үүний тулд “Приус” машины түүхээс эхлэн тайлбарлая.

“Toyota Prius”-ийг 1997 оноос үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 2000 оноос дэлхий даяар тархсан юм. Приусийн анхны загвар болох Prius NHW10/XW10 нь 1997 оны 12 сарын 10-наас зөвхөн Япон улсад худалдаанд гарч, дэлхийн хамгийн анхны бензин, цахилгаан холимог хөдөлгүүртэй машин болж байжээ. 1998 онд Японы оны шилдэг автомашинаар шалгарч  байсан энэ төмөр хөлгийг монголчууд “Приус 10” нэрээр нь сайн мэдэх болсон.

Тэгвэл дараагийн загвар болох “Приус 11” (Prius NHW11/XW11) –ийг 2000 оноос хязгаартайгаар үйлдвэрлэж эхэлсэн байна. Борлуулалт илт өссөн ч 2003 онд Prius NHW10 болон NHW11 гэх анхны загваруудыг үйлдвэрлэхээ больжээ. Мөн “Prius XW20” гэх дараагийн үе нь 2004 онд үйлдвэрлэгдэж эхэлсэн. Бидний нэрлэдгээр “Приус 20” гэх энэ автомашин өмнөх үеэ бодвол “Euro NCAP” ослын туршилтаас харьцангуй өндөр үнэлгээ авсан ч 2011 онд үйлдвэрлэл нь Хятадад дуусгавар болсон. Учир нь гурав, дөрөв дэх үеийн “Приус” машинууд илүү дэвшилтэд болсон аж.

Ер нь дэлхийд нэг автомашины ашиглах дээд хугацаа 15 жил байдаг. Энэ 15 жилийг 3 хувааж үздэг. Үүнд:

1. Автомашины үйлдвэрийн баталгаат хугацаан дахь үе буюу 5 хүртэлх жилийн насжилттай авто машин багтана. Ийм насжилттай автомашин техникийн бүхий л стандартыг хангах бөгөөд утаан дахь хорт хий нормоо барьж мөн эвдрэл гэмтэл ч бага гардаг. Автомашин үйлдвэрлэгч улсууд автопаркаа ийм 1-5 жилийн настай автомашинаар бүрдүүлэх сонирхолтой.

2. Автомашины хоёр дахь мөчлөгийн үед буюу 6-10 жилийн насжилттай автомашинууд ихэвчлэн 2 дахь эздэдээ очиж хэрэглээнээс гарч эхлэх шатандаа орсон байдаг. Энэ мөчлөгт үйлдвэрлэгчийн баталгаат хугацаа дуусаж, утаан дахь хорт хий заримдаа стандартаас давах төдийгүй эвдрэл гэмтэл гарах нь түгээмэл. Харин үйлдвэрлэгчтэй улс орон ийм автомашиныг хоёр дахь зах зээлд экспортлох арга замыг хайж эхлэх ба үүнийгээ автомашины татвар, даатгалыг өндрөөр тогтоох зэргээр гүйцэтгэж эхэлдэг.

3. Гурав дахь таван жилээс эхлэн автомашины сүүлийн амьдралын мөчлөг эхлэх бөгөөд ойр ойрхон эвдэрч, хорт утаан хаягдал нэмэгдэхийн зэрэгцээ сэлбэг хэрэгсэл нь олдохоо больж эхэлнэ. Энэ үед улс ч гэлтгүй хэрэглэж буй эзэн нь ямар нэг аргаар салахыг хичээнэ. Хоёр талын ашиг сонирхол нэгдмэгц 10-аас дээш жилийн насжилттай автомашиныг задалж дахин боловсруулна эсвэл буурай орон руу маш хямдхан экспортолно.

Харин “Приус” машинд 8-10 жилийн баталгаа өгдөг. “Приус 10, 11”-ийн баталгаат дээд хугацаа 2013 онд дууссан бол “Приус 20” машины хугацаа 2021 онд дуусах юм байна. Магадгүй түүнээс ч өмнө байж болно. Тэр бүү хэл 2009 оноос үйлдвэрлэгдэж эхэлсэн зарим “Prius XW30”-ийн баталгаат хугацаа ч дууссан. Гэтэл хугацаа нь дууссан тэдгээр машиныг бид өдөр тутмын амьдралдаа хэрэглэсээр л байна.Баталгаат хугацаа нь дууссан гэдэг бол осолд орох эрсдэл 50 хувиар нэмэгдэж, аюулгүй байдлын хамгаалалтын систем доголдож, агааржуулах системээс бусад систем бүгд хэзээ “унтрах” нь тодорхойгүй болно гэсэн үг. Тэгэхээр бид баталгаат хугацаа нь дууссан унаагаар хөл залгуулж байгаа юм.


 

Санамсаргүй мэдээ
Еврей гэр бүлээс гаралтай зурагчин Хельмута Ньютоны авсан алдартнуудын ховор нүцгэн зургууд
1901
KINGS CROWN RESTAURANT & PUB шинэ жилийн захиалгаа авч байна
754
Баянзүрх дүүргийн ‘’Ногоон гэрэл цагаан шугам-2017’’-ийн шилдгүүд тодров
166
Унтаж буй луунуудын талаархи "ХАЧИРХАЛТАЙ" баримтууд
1931
Уран бүтээл НАРТАЙ, Улс төр ХАРТАЙ (Херо-гийн Б.Баатарыг мэддэг хүн бүхэнд хаяглаж бичив)
1711
Онлайн хурал хийж, орон нутгийн төвүүддээ үүрэг чиглэл өглөө
85
Сар шинийн тавгийн идээгээ “Бамбууш”-аас
389
Ах аа, тохирчихно биз дээ! +18
2618
У.Хүрэлсүхийн Засгийн газар хүчирхэг байж чадна
201
Сонирхолтой ЕГИПТ зурхайгаа үзээрэй !!!
2752
Хан-Уул дүүргийн төрийн захиргааны байр иргэдэд үйлчлэх автомашины зогсоолтой боллоо
481
МУИС хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
276
Үндэсний хувцасны “Уран гоёл” урлан сар шинийн баярт зориулсан захиалга авч байна
260
Д.Хаянхярваа бол М.Энхболдын үргэлжлэл…
231
Дэлхийн хайрыг татсан алдартануудын хүүхдүүд
1583
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн ажилтнууд ой хээрийн түймэр унтраалцлаа
1783
ДУР ТАВИЛТЫГ хэрхэн мэдрэх вэ
3080
Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров “Монгол төсөл” санаачилжээ
709
Ким Кардашианы сэлфийнүүд яг үнэндээ ингэж харагддаг
1265
Өдгөө хоньчин болсон Ираны Ерөнхийлөгчийн тухай сонирхолтой ЕСӨН баримт
1941
ӨВЛИЙН ХӨВСГӨР ЗӨӨЛӨН, ХӨНГӨН ДУЛААНЫГ МЭДРҮҮЛНЭ
2015
"Киви" хамтлагийн Намууны хайрын эзэн хэн бэ
2272
Дэлхийд алдартай "ҮНСЭЛТ" фото зургийн баатрууд одоо ийм болжээ
1937
Г.Ганхүү: Энэ халхын хавтгайд Х.Лхагвасүрэнг "гүйцэх" дуучин байхгүй
2053
Жүжигчин Б.Хулангийн ээлжит амраг хэн бэ?
2860
Нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчид 100 хувь, орон нутгийн хэрэглэгчид 50 хувийн цахилгааны хөнгөлөлт эдэлнэ
1709
“Ховдын улс төр”-ийг С.Бямбацогт үргэлжлүүлэх үү?
2570
Нийслэлийн Эрүүл Мэндийн газраас зөвлөж байна
91
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Худалдаа, үйлчилгээний салбарынхаа үе үеийн сайд нарт хүндэтгэл үзүүллээ
123
"Тосон бал"-аар зурсан жинхэнэ урлагийн бүтээлүүд
2336
Сонголтоос шалтгаалсан ирээдүй
1610
Оросын баячуудын хүүхдүүдийн ТӨМӨР ХҮЛЭГ-тэй танилц
2967
ЭЗЭНТЭЙ ОНИГОО: С.Баяр Сэлэнгэд очиход бороо орж байжээ гэтэл...
5000
Ц.Сүхбаатар: 60 тэрбумын нөхдүүд намаас гараад хаалгаа гаднаас нь хаах хэрэгтэй
1720
С.Жавхлан: Би Ц.Элбэгдорж гэдэг тэр хүнийг засартал нь нэр цохох болно
14650
Монголын HOT охид
4250
Мэндчилгээ
1669
Нийслэлийн “Эрүүл ажлын байр”-ыг бүрдүүлсэн шилдэг байгууллагууд тодорлоо
125
ОНИГОО: Элэг хөшөөсөн шилдэг "#ГЭНЭЭ"-нүүдийг уншаарай
4393
Байгаль хамгаалагчдад 60 мотоцикль гардууллаа
704
МҮОНРТ-д юу болоод байна вэ...
3278
Хөдөө аж ахуйн хөгжлийн тогтвортой байдалд дэлхийн анхаарал төвлөрч байна
118
Х.Баттулга: Би том амбийцтай, жижиг наймаа надад сонин биш
5475
Ой модон дээр орших 7 төрлийн өвөрмөц зочид буудлууд
2244
АГУУ ЖААЛ Т.ТӨГСЦОГТ
2155
"American next top model" шоуны оролцогчдод тохиолдсон аймшигтай явдалууд
2127
Дур тавилтын талаар таны мэдээгүй 20 баримт
2414
Ноос, ноолуурын салбарын хүний нөөцийг чадваржуулах нь нэн чухал байна
124
Канад улсын Кейп Бретон хотод суурьших юм бол "2 га" газар өгнө
2680
Од болохын тулд сургуулиа хаясан одод
937

ХАМГИЙН ХАМГИЙН

 
  Бүгд