АВТОБУСНЫ ЯНДАНГААС ГАРАХ УТААГ ШҮҮХ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ

2019-02-14 12:14:40

Бүгд найрамдах Солонгос улсын Аж үйлдвэр, худалдааны яамны харьяа Монгол Улс дахь төлөөлөгчийн газар “Котро Улаанбаатар”, нийслэлийн Тээврийн газар хамтран нийтийн тээврийн яндангаас гарах утааг шүүх технологийг нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр санамж бичиг байгууллаа.

Уг үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, Хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хариуцсан төслүүдийн удирдагч, Засаг даргын орлогч дарга Д.Энхтөр, нийслэлийн Тээврийн газрын дарга болон БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамдын болон “Котра Улаанбаатар” байгууллагын төлөөлөл оролцлоо.

Агаарын чанарыг сайжруулах хийгээд тээврийн хэрэгслээс ялгарч буй хорт утааг бууруулах чиглэлд хамтран ажиллах хүрээнд БНСУ-ын “Серакомб” компанийн үйлдвэрлэсэн өндөр технологийн DPF шүүлтүүрийг нэвтрүүлж байгаа юм. “Серакомб” компани нь тээврийн хэрэгслийн яндангаас гарах хорт утааг шүүх технологи бүхий  DPF төхөөрөмжийг 25 жил үйлдвэрлэсэн туршлагатай юм.

Монгол улсад тээврийн хэрэгслийн яндангаас гарах хорт утааг бууруулах дээрх төхөөрөмжийг 2008, 2010 онд туршилт судалгааны чиглэлээр суурилуулсан байна. Одоогоор БНСУ, БНХАУ, Иран, Тайланд зэрэг 7 улсад нэвтрүүлж, амжилттай хэрэгжүүлж байгаа юм.

Өнгөрсөн онд “Серакомб” ХХК нь өөрийн хөрөнгөөр том оврын 4 автобусанд уг төхөөрөмжийг суурилуулсан. Төхөөрөмж суурилсан автобусыг тодорхой хуваарийн дагуу туршин, нарийн хэмжилт хийдэг бөгөөд “Сайн” гэсэн үнэлгээг гарчээ.

DPF төхөөрөмжийг нийслэлийн нийтийн тээврийн том оврын автобусанд суурилуулснаар тээврийн хэрэгслийн яндангаас гарах хорт утааг 85-97 хувь хүртэл бууруулах боломжтой юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Санамсаргүй мэдээ
Поп од PINK-ийн 13 сая долларын харшыг танилцуулж байна
1896
Ордуудын шинж чанар "Зурхай"
7019
Залаатын аманд гарсан түймрийг цурманд орууллаа
1884
Сэтгэл хөдөлгөм 15 зураг: Анхны хүүхдээ өлгийдөн авсан оддын гэрэл зургийн цуглуулга
1738
У.ХҮРЭЛСҮХТЭЙ ЗААМДАЛЦАХ УЧРАА
185
Зууны онигоо: УИХ-ын гишүүдийн шилдэг ХОЧУУД
5625
30 жилийн дараа медалийн буухиаг үргэлжлүүллээ
114
Мисс Ю.Балжидмаагийн "БАЯН" амраг
8130
Монгол Улсад хөдөө аж ахуй, газар тариалангийн гаралтай хүнсний бүтээгдэхүүний бөөний худалдааны төв байгуулах санамж бичгийг үзэглэлээ
148
ХҮҮРНЭЛ
107
Н.АЛТАНХУЯГ: АЙДАСТАЙ, ШУНАЛТАЙ, АЛСЫН ХАРААГҮЙ ХҮМҮҮС ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙГ АТГАЖ БАЙНА
10981
Нөхөн сонгуульд 42 дугаар тойргийн нэр дэвшигчийн өргөдөл авах хугацаа энэ Баасан гарагт дуусгавар болно хэмээн мэдэгдлээ
31
"Шорон дотроос өшөө авагчид"...
1647
Сар шинийн өдрүүдэд орон нутгийн замд нийт 12 хүн амь насаа алдсан
57
Монголчуудын амьдрал АНУ-ын фото сэтгүүлчийн нүдээр
13250
Эверистийн оргилд мөнхөрсөн 300 гаруй уулчдын цогцосийг хэзээ ч буулгадаггүй
9081
Үндэсний үйлдвэрлэгчдийн дэмжих худалдааны нэгдсэн төвтэй болохыг дэмжлээ
442
Мэндчилгээ
1669
GEE: Би төрөөс шагнал авч үзээгүй. Авах ч үгүй гэж боддог
2344
Өсвөр залуу үеийн нийгмийн хариуцлага ба БЗХД
166
2017 онд Монголд болон дэлхийд болох үйл явдлыг Нострадамус ингэж зөгнөжээ
3518
Н.УЧРАЛ: ЭДИЙН ЗАСГАА СОЛОНГОРУУЛАХ ЦОРЫН ГАНЦ ГАРЦ БОЛ ИННОВАЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ЮМ
629
Турах "ГАЙХАМШИГ" гэдэг энэ дээ
2359
Зөгийн үүр хөтөлбөрт 13 нягтлан бодогч хамрагдлаа
122
МАН-ын төлөөлөгчид засгаа нурааж, төрөө самарч тоглох уу?
209
Баянзүрх дүүргийн ногоон бүс бүхий газруудад эргүүл ажиллаж байна
2038
ХООСОН ХОНОХГҮЙН ТУЛД ТЭТГЭМЖИЙН ДЭВТЭРЭЭ ЛОМБАРДАЖ БАЙНА
21
“Эрхэт Монгол Групп”-тэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
801
Эстрадын дуучдын хамтарсан тоглолт Сэлэнгэчүүдэд хүрэхэд бэлэн болжээ
262
Томуугийн вакцинаа хийлгэцгээе
162
Д.Хаянхярваа бол М.Энхболдын үргэлжлэл…
231
Монголын сайтын холбооны шинэ удирдлагууд сонгогдлоо
668
Б.БААБАР: УЛСАА ХУДАЛДАНА гэх нэг их моодны үг гарчиж. Тийм юм байхгүй шүү дээ
2235
МОСАХ ОХУ-ЫН Иркутск мужийн сэтгүүлчдийн холбоотой нягт хамтран ажиллана
568
Бямба, Ням гарагт БҮХ НИЙТИЙН их цэвэрлэгээтэй
84
Асрамжийн газрын хүүхдүүдэд мэргэжил олгохоор найман холбоо нэгдлээ
433
“ASEAN ба Монголын бизнес түншлэл” уулзалтад урьж байна
198
"ХААН" банкны "ШУЛАА" буюу хатуу үнэн
2806
УИХ-ын танхимд "Төрийн жолоо атгасан өнгийн цэцэг" ургажээ
2932
Монголын хошин урлагийхний БАГА НАСНЫ марзан төрхүүд
3847
”Хербалайф”-ийн хохирогчид ярьж байна!!!
1714
Н.Учрал: Нийслэлийг нүүлгэх асуудлыг шийдэхгүй бол арай хэтэрлээ
902
Б.Шижирбат: Цаашид хийе гэсэн, бодож санасан ажил үйлс их байгаа, Унжийгаад алга болохгүй
1116
Томуу, томуу төст өвчний тохиолдол нийт үзлэгийн 4.3 хувийг эзэлж байна
216
Зургаан хэлээр чөлөөтэй ярьдаг У. Билгүүний ТАСАРХАЙ зургууд
2434
Ж.Баатар ерөнхийлөгч асан Н.Баганбандийг Хятадын тагнуултай уулздаг байсан гэв
14253
Насанд хүрэгчдийн киногоор гараагаа эхэлсэн Холливудын одод
2664
М.Мөнхсайхан: “Миний хөгжим бүжиг” тоглолт энэ сарын 15-нд UB palace-д болно
1382
Дэлхийн хамгийн БАЯН дуучид
1862
“K-Cover Dance” тэмцээн болно
195

ХАМГИЙН ХАМГИЙН

 
  Бүгд