ӨНӨӨДРӨӨС KFC ТҮРГЭН ХООЛНЫ ГАЗРЫН БҮХ САЛБАРТ ШАЛГАЛТ ХИЙНЭ

2019-02-18 14:38:44

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 20808 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14  хоногтой харьцуулахад 3245 нэгж буюу 15.5 хувиар өссөн, гэмт хэргийн шинжтэй 606 үйлдэл бүртгэгдсэн нь 6 нэгж буюу 0.9 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна” гэж танилцуулав.

Тус байгууллагын хоёр ажилтан цусан суулга өвчний халдвартай байсан нь илэрсэн

“Манай газарт энэ сарын 11-ний өдөр дуудлага ирж, 12-ний өдөр “Зайсан KFC” түргэн хоолны газрыг хаасан байгаа. Тус газарт хоёрдугаар сарын 8-15-ны өдрүүдэд хоол идсэн 116 хүнд ойр ойрхон усархаг гүйлгэх, зарим хүнд бөөлжих, халуурах зэрэг эмнэлзүйн ижил шинж тэмдэг илэрч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа 37, гэрээр эмчийн зөвлөгөөний дагуу эмчлүүлж байгаа 79 хүнд хоолны хордлогот халдварын ижил эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн.

Манайхаас хяналт шалгалт хийж, 39 төрлийн хоолны дээж, 41 нэр төрлийн хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, ундны усны 2, агаарын 5 сорьц, 4 ундааны сорьц авч лабораторид нян судлалын шинжилгээнд хамруулсан. Мөн тус түргэн хоолны газрын нийт 28 ажиллагсдаас ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч, лаборант нар тухайн ажлын байранд байрлан эрүүл мэндийн үзлэг хийж, нян тээгч илрүүлэх шулуун гэдсний арчдасын сорьц авч шинжилгээнд хамруулаад байна. Шинжилгээний хариу гарсан. Ус болон бүтээгдэхүүнээс өвчин үүсгэгч илэрсэн.

Мөн тус байгууллагын хоёр ажилтан цусан суулга өвчний халдвартай байсан нь илэрсэн. Эрүүл мэндийн үзлэгийн хуудсыг хуурамчаар үйлдсэн байсан. Өнөөдрөөс тус түргэн хоолны газрын бүх салбарыг шалгахаар болсон. Мөн бүтээгдэхүүнийг устгах ажиллагаа явагдах болно” гэжНийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.  

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулахтай холбогдуулан Нийслэлийн онцгой байдлын газрын дэд дарга, хошууч Б.Мягмардорж мэдээлэл хийлээ. Тэрбээр зохион байгуулалт болон анхаарах асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийн түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын бүх албан тушаалтан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг чиг үүргийнхээ дагуу зохион байгуулж, идэвхтэй оролцох ёстой” гээд “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 193 дугаар тогтоолын дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг үнэлэх ажлыг эрчимжүүлж дуусгах, 2019 онд Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай байгуулах Гүйцэтгэл, төлөвлөгөөний гэрээ байгуулах бэлтгэл ажлыг хангах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудад нэмэлтээр зохицуулагч ажиллуулах, дугаар хязгаарлалт болон замын хөдөлгөөний хяналтыг чангатгаж ажиллах, Үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан сувагт хамгаалалтын хайс, хашлага, тэмдэг тэмдэглэгээг хийх, бүртгэлжүүлэх, далан сувгийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах, Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Явган хүний зам, талбайг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/809 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах, тус арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулж, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Санамсаргүй мэдээ
ЛУ.ГАНТӨМӨР: БИ "БОЛОР ЦОМ"-Д ОРООГҮЙ. АРДЧИЛЛЫГ АВЧ ЯВАХ НАМЫН ДАРГАД ӨРСӨЛДӨЖ БАЙНА
1925
Нийслэл дэлгэцийн тухай таны мэдэхгүй 5 баримт
196
Монгол Улсад олгох 350 сая ам.долларын санхүүжилтийг баталгаажуулахаар ажиллаж байна
138
Сэлэнгийн наадмыг будлиантуулсан Б.Мөнхтөр даргад хариуцлага тооцоё
1262
Бейонси хатагтайн ээлжит сайн дурын ажил шуугиан дэгдээж байна
713
Оршуулгын ёслолын үеэр 50 тайчигч бүжиглүүлжээ
1518
Хар арьст ҮНСГЭЛЖИН-ийн түүх
3077
Өнөөдөр улс төрөөс МАНАН туугдана
2692
Дэлхийн оддын жирэмсэн үеийн хамгийн алдартай нүцгэн зургуудаас
3037
Б.Жаргалсайхан: Ц.Элбэгдорж албан тушаалаа өгчихвөл нэг муу хогийн хар уутанд л багтана шүү дээ
15670
Эмэгтэй хүний дур тавилтанд саад болдог 8 зүйл
1829
АФОРИЗМ: Хааяа ч гэсэн хүнд хариу нэхээгүй тус хүргэж бай
1599
ХИЙЛЧ ДЭЭГИЙ: УУЧЛААРАЙ, ЭМЭГТЭЙ ХҮН ЗАЛУУ БАЙХДАА "ЯВАЛДАХ" Ч ХЭРЭГТЭЙ
10355
ЦЕГ-ын тусгай ажиллагааны газрын ажилтан хүн зодож танхайрчээ
1392
УИХ-ын гишүүн С.Жавхланы "ӨРГӨӨ" гэртэй танилц
3253
Н.Номтойбаяр нууцын зэрэглэлтэй мэдээллийг задруулсны учир юу байв
3081
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БГД-ийн орон сууцны таван давхраас 3 настай хүүхэд унажээ
1756
Зуслан, ногоон бүсээс 63,862 тонн хог хаягдал цэвэрлэв
1789
Цахим салбарын шилдгийг тодруулах “Веб авардс 2017” өнөөдөр болно
122
Скаутууд адал явдалт ертөнцөөр аялж байна
560
Ц.Нямдорж: АН эрх барьж байх үедээ өрийг хүчингүй болгочих нь яасан юм
1468
Д.Амарбаясгалан МАН-ын генсекээр үлдэх өндөр магадлалтай
180
Салаавч Мөнхбат эмэгтэй ажилчдаа хүчирхийлэхийг оролдсоор байх уу
203
С.БАЯР: МОНГОЛЫН СҮҮЛИЙН 25 ЖИЛИЙН АЧААГ МУУ ХЭЛҮҮЛДЭГ Ч АН, МАН ХОЁР Л ҮҮРСЭЭР ИРСЭН
9665
Зайран В.Мөнх-Эрдэнэ: С.Зориг агсныг 33 орчим насны хоёр хүн хөнөөсөн. Орос улсын нөлөө орсон байх талтай
23417
Махны үнэ мэддэггүй Ерөнхий сайдтай болох гэж үү?
1075
Дэлхийд алдартай "ҮНСЭЛТ" фото зургийн баатрууд одоо ийм болжээ
1937
Авто сонирхогчдод ”Зиндаа” сэтгүүлээс барьж буй бэлэг...
2804
Загварын ертөнц: Кейт Миддлтон VS Иванка Трамп
2571
Их Британийн РАПУНЦЕЛЬ 120 см урт үстэй
1174
Мэндчилгээ
1793
Томуу, томуу төст өвчний тохиолдол нийт үзлэгийн 4.0 хувийг эзэлж байна
96
Ардчиллыг залуужуулах тогтоол ба АН-ын даргын сунгаа
638
ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАСАН PC ТОГЛООМЫН ГАЗРУУДЫН ТӨВ СЕРВЕРИЙГ ХУРААНА
12
Од болохын тулд сургуулиа хаясан одод
937
Галаа хүүгээ нэг л өдөр ухаан орно гэдэгт итгэсээр...
1324
Хүүхдийн сүүн шүдний хамгаалал
1413
С.Амармандахын хэрэг эцсийн бүлэгт ХЭНИЙ БУРУУ болж төгсөв?
7037
Бүсгүйчүүдээ наадмын гоёлоо хийлгээрэй!!!
1452
Нийслэлийн эрүүл мэндийн газар БНСУ-ын “Руйсанса” корпорацитай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр боллоо
595
МАН-ын дараагийн даргад яригдаж буй Ж.Эрдэнэтбат, У.Хүрэлсүх нар дээр С.Бямбацогт нэмэгдлээ
3886
Сар шинийн тавгийн идээгээ “Бамбууш”-аас
389
Бяцхан миссүүд эх орноо төлөөлнө
846
Монголын олны танил эмэгтэйчүүд "од" болохоосоо өмнө ямар байсан гээч...
5647
Оторлож байгаа малчдад төлбөрийн дарамт үзүүлэхгүй байх үүргийг аймаг, сумын засаг дарга нарт өглөө
178
Я.Содбаатар: Нэг хүний буруу бодол, зөрүү үйлдлийн төлөөсийг монголчууд бүгдээрээ төлж байна
2347
Монголын олонд дэлгэгдээгүй ТҮҮХЭН гэрэл зургууд /Цуврал №1/
7901
УИХ-ын гишүүн А.Сүхбат: Нийт газар нутгийн дөнгөж 0.5 хувьд хүн амын 50-аас дээш хувь амьдарч байна
149
Монголчуудын амьдрал АНУ-ын фото сэтгүүлчийн нүдээр
13250
Дархлаагүй хариуцлагыг вакцинжуулья
561

ХАМГИЙН ХАМГИЙН

 
  Бүгд