ЖИРЭМСЭНИЙ ТЕСТЭЭР ЗӨВ ШАЛГАХ НЬ

2019-02-19 12:40:05

Жирэмсний тест ашиглах энгийн дүрмийг зөрчихөд л хамгийн чанартай тест ч танд худал хариултыг өгөх болно. Тестийг супермаркет, эмийн сангаас ч худалдаж авах боломжтой бөгөөд эмч нарын үзэж буйгаар 99%-ийн найдвартай хариуг өгдөг гэнэ. Бүх жирэмсний тестүүд шээсэн дэх гонадотропин  хэмээх жирэмсний дааврыг мэдрэх замаар хариу өгдөг. Учир нь гонадотропин  даавар нь үр тогтож эхэлсэн цагаас эхлэн ялгардаг аж.Хэрвээ та жирэмсэн л биш бол жирэмсний даавар ялгарахгүй. Ихэнхдээ өндгөн эс үр тогтож эхэлснээс 6 хоногийн дараа умайн хананд бэхлэгддэг бөгөөд энэ хугацаанд жирэмсэн эсэхээ шалгах нь утгагүй зүйл юм. Гэхдээ та санаа зоволтгүй гонадотропин  дааврын төвшин 2-3 хоног тутамд нэмэгддэг учир дараа нь шалгахад оройтохгүй.

Жирэмсний тестийг хэзээ шалгах вэ?

Эр бэлгийн эс, эм бэлгийн эс уулзсанаас 8 хоногийн дараа шээсэн дэх гонадотропин  даавар ялгарч эхэлдэг. 10-12 хоногийн дараа та энгийн тестээр шалгаж жирэмсэн эсэхээ мэдэх боломжтой ба цусны шинжилгээ өгч болно.

Ихэнхдээ сарын тэмдэг жирэмсэн болсны улмаас саатдаг хэдий ч эмч нар хэт яарч дүгнэлт хийх хэрэггүй хэмээн зөвлөдөг. Хэрвээ овуляци нь мөчлөгийн 10-14 хоног дээр таарсан бол дараагийн мөчлөг хүртэл 13 хоног өнгөрнө. Энэ тохиолдолд тест 2 зураас заадаг.

Харин мөчлөгийн 22 дахь хоног дээр үр тогтсон бол дараагийн сарын тэмдэг ирэхэд ураг нь долоогоос бага хоногтой байх учир тестээр харагдахгүй байх магадлалтай.  Мөн таны мөчлөг 28-аас их эсвэл бага байвал хэсэг хугацаанд тодорхой хариулт гарахгүй. Тиймээс баттай хариулт авахын тулд сарын тэмдэг саатсанаас хойш 5-7 хоног хүлээх хэрэгтэй.

Та зааврын дагуу яг тохирсон хугацаанд жирэмсэн эсэхээ шалгаж үзсэн ч зарим тохиолдолд тест буруу хариулт заах магадлалтай байдаг. Энэ талаарх  мэдээллийг танд хүргэе.

Тест хийх зөв үе

1. Тестийг буруу хадгалсан эсвэл хугацаа нь дууссан

Тестэд тусгай  гонадотропин дааврыг  мэдрэх бодис агуулагдсан байдаг. Тэр нь тестийн зураасыг хоёр болгож өгдөг. Хэрвээ тестийн хугацаа дууссан,  хадгалалтын нөхцөл алдагдсан бол буруу хариулт зааж болно.

Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Эмийн сан нь бүтээгдэхүүний хадгалалтын горимыг чандлан сахидаг учир тестийг зөвхөн эмийн сангаас худалдаж авах нь зүйтэй. Гэхдээ та худалдаж авахдаа хугацааг нь сайн шалгаарай.

2. Та мэдрэг чанар багатай тест худалдаж авсан

Тестийн мэдрэг чанарыг 10,20,25,30 гэж тодорхойлдог бөгөөд энэ нь шээсэн дэх жирэмсний дааврын хэмжээг илэрхийлдэг. Хамгийн үнэтэй, хамгийн мэдрэмтгий тест нь 10 гэсэн үнэлгээтэй байдаг. Хямд тест худал хариу заах магадлалтай.

Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Тест худалдаж авахдаа эмийн санчаас мэдрэг төвшнийг нь асуухаас гадна заавартай нь сайн танилцаарай.

3. Та үдээс хойш тест хэрэглэсэн

Тестийг өлөн шээсэн дээрээ хийгээрэй гэж зааварладаг. Учир нь өлөн шээс нь концентрац өндөртэй байдаг.  Харин үдээс хойш шээсэн дэх гонадотропин дааврын хэмжээ буурдаг байна.

Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Тестийг зөвхөн үдээс өмнө л хэрэглээрэй.

4. Тест ашиглахын өмнө их хэмжээний ус уусан

Ус нь шээсэн дэх гонадотропин  дааврыг шингэлдэг учир тестийн хариуг худал гаргах магадлалтай. 

Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Тест хэрэглэхээс 1 цагийн өмнө ус, ундаа уух хэрэггүй.

5. Та буруу хугацаанд тестээ шалгасан.

Тест бүр заавар дээр 4-5 минутын дараа хариу гарна гэсэн байдаг ч баттай хугацаа нь 10-15 минут байдаг.  4-5 минутын дотор гонадотропин дааврын хэмжээг тодорхойлдог ч түүнээс хойш 15 минутын дараа хариу нь үнэн зөв гардаг юм.

Хэрвээ та эрт харвал хариу худал гарна. Мөн тестээ шээсэнд удаан байлгасны дараа харвал буруу хариу заах магадлалтай.

Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Тестийг хэрэглэхийн өмнө зааврыг маш сайн дагах хэрэгтэй.

6. Та ямар нэгэн эм, бэлдмэл хэрэглэдэг

Зарим төрлийн эм, бэлдмэл тестийн хариунд сөргөөр нөлөөлдөг. Учир нь тэд гонадотропин дааврын хэмжээг бууруулдаг. Тэдгээр төрлийн эм, бэлдмэлд:

  • Нойрсуулах, тайвшруулах үйлчилгээтэй эм бэлдмэл
  • Саажилтын эсрэг эм бэлдмэл
  • Нөхөн үржихүйн эм бэлдмэл

Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Хэрвээ та дээрх төрлийн эм бэлдмэлээс хэрэглэдэг бол тестийг хоёр зураас гарсны дараа заавал эмэгтэйчүүдийн эмчид хандаж, хариугаа баталгаажуулах шаардлагатай.

7. Та өвчтэй байгаа бол

Хэрвээ таны шээсэнд цус үзэгдэх, уураг илэрсэн бол энэ нь тестийн хариунд сөргөөр нөлөөлнө. Шээсэнд цус үзэгдэх нь бөөрний эмгэгийг илтгэдэг бол, уургийн хэмжээ их байх нь үрэвсэлтэй байгаагийн илрэл юм.

Халуурах, гэдэсний доогуур өвдөх зэрэг шинж тэмдгүүд тест 2 зураас гарахад нөлөөлөх магадлалтай.

Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Таны бие зовиуртай, ямар нэг өвчтэй, гэдэсний доогуур өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч байвал та нэн түрүүнд мэргэжлийн эмчид хандаарай.

8. Өндгөвчний хавдар үүсэж байх үед

Зарим төрлийн хавдар нь тестийг хуурч, таныг жирэмсэн гэж тодорхойлдог.

Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Хэрвээ таны тест эерэг гарсан бол нэн түрүүнд эмэгтэйчүүдийн эмчид хандаарай. Тэд шаардлагатай оношилгоог хийж таныг жирэмсэн эсэхийг тодорхойлох бөгөөд хэрвээ жирэмсэн биш байвал шалтгааныг тогтоон нарийн мэргэжлийн эмчид хандахыг зөвлөх болно.

Тестийг хэрхэн зөв ашиглах вэ?

  1. Зааврыг сайн нягталж, зааврын дагуу хэрэглэх.
  2. Хэрвээ та эрүүл бол тестийн хариу 99%-ийн үнэн гарна гэдгийг мартаж болохгүй. Сарын тэмдэг саатсанаас эхний 7 хоногт л сөрөг хариу гарах магадлалтай.
  3. Мэдрэг чанар өндөртэй буюу 10 гэсэн тэмдэглэгээтэй тестийг сонгоорой.
  4. Тестийг өлөн шээсэн дээрээ хийгээрэй.
  5. Тестээр шалгахаас 1 цагийн өмнө шингэн зүйл уух хэрэггүй.
  6. Халуурах, гэдэсний доогуур өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрч байвал тестэд итгэх хэрэггүй.
  7. Хоёр тест худалдан авч, баталгаатай шалгаарай.
  8. Хэрвээ хоёр тест хоорондоо зөрж байвал цусны шинжилгээ өгөх хэрэгтэй.

Хэдийгээр тест хоёр зураас заасан ч энэ нь баярлах шалтгаан биш. Тиймээс хоёр зураас гармагц эмэгтэйчүүдийн эмчид хандаарай.

 

Санамсаргүй мэдээ
Кино шиг Комик: АРААТАН ГОО БҮСГҮЙ
3348
Трамп, Обама нарын хоолны зуршил
789
Хужирт байгалийн эрдэст ус Дэлхийд чанараар танигдав
1513
ДОХ-ын нийт бүртгэгдсэн тохиолдлын 81 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна
185
Х.Нямбаатар: МАН хоригийг хүлээж авахгүй гэдэгт 100 хувь санал нэгдсэн
205
”Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал” гала тоглолт боллоо
172
Мэндчилгээ
1669
Үндэсний сурын “Алдар Жем” баг наадмын өмнөх сорилго харваанд өнгөлөг байлаа
1397
Ж.Ганбаатар: Бизнес эрхлэгчдээ Эрүүгийн хуулиар шийтгэхийг хэзээ ч зөвшөөрч болохгүй
1657
Трамп тангараг өргөх ёслолоороо таалал төгсөх үү?
1201
Т.Бархүүгийн хүчтэй энерги Одноод нөлөөлсөн учир тэд гэр бүл болсон гэв үү
3093
Японы уламжлалт байшинд STARBUCKS кофены дэлгүүр нээгджээ
1492
Гаж донтнуудын орон Япон
6137
АВТОРЫН БУЛАН: ЕРӨНХИЙ САЙДАД ГОРИЛОГСДЫН ХЭН НЬ ХЭН БЭ-2
2385
Б.Энхгэрэл: Гадаадад сурч байгаа Монгол оюутнуудын мэдээллийн санг үүсгэнэ
1446
Хүчирхэг танхим бүрдүүлэх У.Хүрэлсүхийн үг зөв
258
Шинэ оноо алдарт “Boney M”-тэй хамт Крокуст угтацгаая
111
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Дархан-Уул аймагт ажиллалаа
213
”Ган тайлах” хууль
2117
Н.УЧРАЛ: ЭДИЙН ЗАСГАА СОЛОНГОРУУЛАХ ЦОРЫН ГАНЦ ГАРЦ БОЛ ИННОВАЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ЮМ
629
З.Энхболд: Намын ажлаа хурдан өгөөд, ЖИРИЙН хүн шиг АМАРМААР байна
1364
Гэгээн Валентины өдөртэй холбоотой хөгжилтэй ПОСТУУД
978
Шөнийн камераар авсан аймшигт 14 зураг
4064
“BARILGA EXPO 2017” Олон улсын үзэсгэлэн яармагаас таны олж авах мэдээлэл
311
Монгол залуу, Киргиз бүсгүй хоёрын хайрын түүх /видео/
1203
Урлагийн ертөнцийн сонгодог үдэшт тухлан саатаарай
191
Д.Пүрэвдаваад зодуулсан гэх эмэгтэйн аав худал хэлснээ батлав
142
ТАТВАРЫН ОРЛОГЫГ ЗӨВ ЗАРЦУУЛСНААР ЭДИЙН ЗАСАГ ЭМЧЛЭГДЭНЭ
1665
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид: Хоёр орны сэтгүүлчдийн хамтын ажиллагаанд шинэ гарц нээсэн форум боллоо
216
Хөгжим бол киноны зүрх сэтгэл нь...
128
У.Хүрэлсүхийг албан тушаалын наймаачид бус ард түмнээсээ сонгогдсон гишүүд л дэмжлээ
144
Хүний хөгжил, боловсролын түвшин удам, генийн онцлогтой холбоотой
923
Суганы үсэндээ "дуртай" алдартанууд
1717
Төрийн банк арван сая төгрөгийн хандив өргөлөө
1743
”Хербалайф”-ийн хохирогчид ярьж байна!!!
1714
Томуу, томуу төст өвчний үед дур мэдэн антибиотик хэрэглэхээс зайлсхийгээрэй
1234
Сайд Н.Цэрэнбат ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
161
Өнөөдөр улс төрөөс МАНАН туугдана
2692
Н.Цэрэнбат: Байгаль орчны салбарын тухай хуулиуд иргэдэд ойлгомжтой болох нөхцөл бүрдлээ
142
Дэлхийг гайхшруулсан Монгол охин Шведүүдийг алмайруулав
1905
Ө.Энхтүвшингээс өөр хүн алга уу? МАНАН-ынхаан!
3859
"Хөөрхөн" төрөх албагүй БУДАГ оддыг амилуулна
3819
Халдварт бус өвчин, осол гэмтлээс сэргийлэх төслийн оролцогч талуудын уулзалт болно
135
Б.Цэрэндолгор: "ГОЁЛ" наадмын тайзны ард өрнөдөг зүйлс надад таалагдаагүй учраас би дахиж орохгүй
1845
Тэдний хувцасан дор юу нуугдаж байна вэ?
1412
Түүх дурсгалын үнэт өв ”Сундуй, Сандуйтан”-гийн золиосонд орсон уу?
996
Доналд Трампын нүцгэн хөшөөг буулгалаа
2364
БААБАР: С.ЭРДЭНИЙГ ШОРОНД ОРЖ БАЙХАД НЬ АН ЯЛСАН ҮЕДЭЭ ЭРГҮҮЛЭЭД ГАРГААД АВЧ БАЙСАН
3229
Япон улсын тухай таны мэдэхгүй байж боломгүй 10 баримт
6329
НЯМТАЙШИРЫН НОМТОЙБАЯР "АЛТАН ЖУР"
2112

ХАМГИЙН ХАМГИЙН

 
  Бүгд