САМСУНГ ГАЛАКСИ ЭС 10 ГАР УТАСНЫ ЗАГВАР ГАРЛАА

2019-02-21 14:16:14

iPhone-ий эсрэг анхны Galaxy ухаалаг гар утсаа 10 жилийн өмнө гаргаж байсан Самсунг Электроникс компани өчигдөр Galaxy S10 шинэ загварын хэд хэдэн хувилбарыг танилцууллаа.

Танилцуулах арга хэмжээ Сан Франциско хотын Bill Graham Civic Auditorium танхимд болсон юм. Apple компани олон шинэ бүтээгдэхүүнээ энд танилцуулж байсан түүхтэй.

Самсунгийн S10 загварт энгийн S10, том дэлгэцтэй S10+, хямд үнэтэй S10e, тав дугаар үеийн сүлжээний стандартад нийцсэн S10 5G хувилбарууд багтаж байна.

Өчигдөр бас тус компани Galaxy Fold хэмээх цоо шинэ бүтээгдэхүүн танилцуулсан нь дэлгэгдэхээрээ 7.3 инч дэлгэцтэй таблет болдог нугардаг гар утас байв.

Бүх хувилбар нь Самсунгийн HD Infinity Display дэлгэцтэй. Хэмжээний хувьд S10 нь 6.1 инч, S10e нь 5.8 инч, S10+ нь 6.4 инч дэлгэцтэй.

Харин S10 5G нь 6.7 инч буюу бараг л таблет шиг том юм байна.

S10e хувилбар нь хурууны хээ уншигчийг хажуу ирмэгтээ байрлуулсан бол бусад гурав нь дэлгэцэн дотроо байрлуулжээ.

Үнийн хувьд S10 нь $900, S10+ нь $1,000, S10e нь $750-аас эхэлнэ. Харин S10 5G хувилбарын үнэ тодорхой болоогүй байна.

Энэ удаа Самсунг компани шинэ гар утас худалдаж авах гол шалтгааныг тэдгээрийн камерны технологи, батарейн багтаамж хоёроор үзүүлэхийг зорьсон байна.

Тухайлбал S10, S10+ хувилбарууд тус бүр 12-16 мегапикселийн гурав, гурван арын камертай бөгөөд 123 градусын өргөн өнцгөөр панорам зураг буулгах чадвартай юм байна.

Харин S10 5G хувилбарын дөрөв дэх арын камер нь алслалтыг (depth) мэдрэх зориулалттай. S10+ болон S10 5G хувилбарууд нүүрэндээ хоёр хоёр камертай. Энгийн S10, S10e хувилбарууд нүүрэн хэсэгтээ нэг, нэг камертай, зөвхөн S10e нь ардаа хоёр камертай ажээ.

Дөрвөн хувилбар нь тус бүр 4,500mAh, 4,100mAh, 3,400mAh, 3,100mAh багтаамжтай батарей агуулсан нь бүхэл өдрийн турш нэмж цэнэглэлгүй хэрэглэх боломж олгож байна.

Бүх хувилбар утасгүй цэнэглэгдэх боломжтойгоос гадна нэг нь нөгөөгөө цэнэглэх “PowerShare” горимтой. 

Galaxy S10, S10+, S10e хувилбаруудын захиалга өнөөдрөөс эхэлж, гуравдугаар сарын 21-нд худалдаанд гарна. Урьдчилсан захиалсан хэрэглэгчдэд өчигдөр шинээр танилцуулсан $130-ын үнэтэй Galaxy Buds утасгүй чихэвчийг дагалдуулж өгөх гэнэ.

Харин Galaxy S10 5G хувилбар энэ оны сүүлийн хагаст зөвхөн АНУ-ын Verizon операторын сүлжээнд ажиллахаар худалдаанд гарч, дараа нь зах зээлийн хүрээгээ тэлэх ажээ.

Цоо шинээр зах зээлд гаргаж байгаа Galaxy Fold загварыг Самсунг “тансаг ангилал”-ын төхөөрөмж хэмээн нэрлэсэн нь учиртай.

Учир нь нугарахаараа 4.6 инч, дэлгэгдэхээрээ 7.3 инч дэлгэцтэй болдог энэхүү төхөөрөмжийн эхлэх үнэ $1,980 бөгөөд дээр дурдсан Galaxy Buds чихэвч гурван ширхэг дагалдах юм байна.

Гар утас, таблетын эрлийз Galaxy Fold нь нүүрэндээ нэг, дотор талдаа хоёр, ар талдаа гурав, нийт зургаан камертай.

Анхны нугардаг дэлгэцтэй төхөөрөмж тул худалдаж авах босго өндөр, хэрэглэгчдийн таашаалд нийцэхгүй байх эрсдэл байгаа ч яваандаа энгийн хэрэглээ болох нь тодорхой. Самсунг Электрониксийн ерөнхийлөгч Ко Дон Жин “Суудлын бүсээ зүүгээрэй. Ирээдүйн аялал эхэлж байна” гэж Galaxy Fold-ийг танилцуулахдаа хэлсэн нь үүнийг илэрхийлж байна.

Санамсаргүй мэдээ
“Таван толгой” хэдий ашигтай ажиллана аймгийн төсөвт өгөх ногдол ашиг нэмэгдэнэ
155
СУИС-д "Комислох" гэдэг нэртэй хөхөө ил гаргадаг уламжлал байдаг
13174
320 мянган м.кв талбайн шарилж, хөл газрын ургамлыг цэвэрлэв
1166
Японы ОППЕН брэндийн бүтээгдэхүүнээр үнэгүй үйлчлүүлэх боломж олголоо
141
Өмнөговь аймагт сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвийг байгуулав
242
Д.Дагвадорж: Асар их баялагтай, сүрлэг түүхтэй, ийм ард түмэн ингэж амьдарч болох юмуу
3715
Яагаад заавал Д.Гантулга гэж?
1356
Намар, Хүрэлсүх хоёр...
5721
Унтаж буй луунуудын талаархи "ХАЧИРХАЛТАЙ" баримтууд
1948
Зорчигч, тээвэрчдийн анхааралд!!!
143
Шинэ жилээр телевизээр гарсан контентуудын талаар хэлэх 12 зүйл
5332
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН "ЭЗЭН БУРХАН" УОРРЕН БАФФЕТ
2319
М.Энхболд саналаа өглөө
3148
Жүжигчин Т.Бархүү анх удаа анхны эхнэрийнхээ талаар ам алдав
2850
Ц.Нямдорж: АН эрх барьж байх үедээ өрийг хүчингүй болгочих нь яасан юм
1469
Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна
573
Турах "ГАЙХАМШИГ" гэдэг энэ дээ
2374
“Харилцаа холбооны хөгжил-2017” бүсийн зөвлөгөөн болж байна
160
ЦЭВЭР АГААРЫН ӨГЛӨГ, ЦАГААН ИДЭЭНИЙ ӨГӨӨЖ
110
Эрдэнэтийн 49 хувийг Төрийн эзэмшилд авахаас татгалзсан гишүүдийг “эх орноосоо урвагч” гэж зарлая
785
“Сүрьеэгүй Улаанбаатар хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
769
МАН-ын 40 гаруй гишүүн У.Хүрэлсүхийг дэмжихээ мэдэгдлээ
1735
Л.Энхболд: Татвар нэмэх биш Тавантолгойн үр ашиггүй зардлуудаас бодит хэмнэлт хийж төсвөө бүрдүүлэх боломжтой
189
Даланзадгад суманд шинэ цэцэрлэг барина
152
Мах, махан бүтээгдэхүүний экспортыг эрчимтэй нэмэгдүүлнэ гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдлээ
147
Юу ч хийхэд бэлэн хамгийн зоримог эмэгтэй ЖҮЖИГЧИД
2092
Сэтгэл гутралын үед илрэх шинж тэмдгүүд
2124
“Playboy” эдлэн дэх эрос үдэшлэгээс…
2016
Г. Анхмаа: ЭРОТИК кинонд тоглооч гэсэн санал ирвэл БИ ШУУД ХҮЛЭЭН АВНА
4536
Г.Өсөхбаяр: Авиралт хийх үед дээрээс хөл алдсан хүмүүс буудуулсан шувуу шиг нисэлдэн унаж явах юу ч биш
2087
“Хэвлэл мэдээллийн ёс зүй ба эгэх хариуцлага” сэдэвт сэтгүүлчдэд зориулсан сургалт болно
1429
Улсын байцаагчдыг БНХАУ-д мэргэшил дээшлүүлэх сургалтад хамруулна
647
Монгол Улсад олгох 350 сая ам.долларын санхүүжилтийг баталгаажуулахаар ажиллаж байна
139
“Өгөөж-Чихэр боов” компанийн Сар шинийн баярын хэвийн боов, суурь еэвэнгийн үйлдвэрлэл эхэллээ
1086
Амьдралын тань нандин дурсамж- Хуримын багцуудыг санал болгож байна
2448
Ж.ЭРДЭНБАТЫГ ДАХИН ЕРӨНХИЙ САЙД БОЛГОХ “60 ТЭРБУМ” БҮЛЭГЛЭЛИЙН НУУЦ ТОХИРОО
1841
Монгол туургатан охидын “Miss Hollywood Mongolia” тэмцээн болно
245
Г.Аюурзана: Л.Өлзийтөгсөөс өөр мөрөөдөх эмэгтэй надад таарч байсангүй
8246
Асрамжийн газрын хүүхдүүдэд мэргэжил олгохоор найман холбоо нэгдлээ
435
Ганц бие ч гунхаж яваа дуучин Г.Анхмаа
1804
20 мянган офицерыг ойд буудсан гэмт хэрэг
854
"Vidal" салоны захирал Д. Одонгоо "Шилдэг үсчин"-ээр шалгарлаа
854
Найман настай атлаа гурван килограмм жинтэй хүүгийн ИД ШИДИЙН ТҮҮХ
9246
50 гарсан насандаа нүцгэлсэн манай алтан үеийн жүжигчин
5934
Kitchenall энэ сарын 21-нд ЗАД ХЯМДАРНА
605
“Амны хөндийн эрүүл мэнд- Шүдэнд ээлтэй хоол хүнс” сэдэвт сургалт эхэллээ
1189
“City Swing” jazz night дөрөв дэх жилдээ
175
ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн хийсэн уулзалтуудын товч мэдээлэл
112
Б.Цэрэндолгор: "ГОЁЛ" наадмын тайзны ард өрнөдөг зүйлс надад таалагдаагүй учраас би дахиж орохгүй
1862
Хүн төрөлхтний түүхэнд бичигдсэн маш ховор төрлийн ГЕНИЙН МУТАЦИУД
8115

ХАМГИЙН ХАМГИЙН

 
  Бүгд