Н.Алтанхуяг намын дарга болохын тулд Ерөнхийлөгч болох боломжоо алдлаа

2017-01-09 16:37:10

Ардчилсан намын даргын сунгаа энэ сарын 28-нд болно. Нэр дэвшигчид хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч буй гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаад тун завгүй яваа.

Өнгөрсөн сард болсон ҮЗХ-ны хурлын үеэр Ардчилсан намын даргад өрсөлдөх эрхийг нээлттэй зарласан. Ийнхүү 250 саяын үнэтэй нэр дэвших эрхийг Ардчилсан намын экс дарга Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Д.Батзандан, БСШУ-ы сайд асан Лу.Гантөмөр нар авсан билээ.

Ардчилсан намын хагарал бутрал, дотооддоо ямар ч ардчилалгүй болсон нь өнөөдрийн том уналтын шалтгаан хэмээн олон хүн үздэг. Тэгвэл энэ намын ганц аврал нь намын дарга.

Учир нь Намын даргаараа хэнийг томилохоос шалтгаалж Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүний нэр тодорхой болох юм.

Ардчилсан намын дүрмийн 6.8.2.6-д “Намын Дарга нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг Гүйцэтгэх зөвлөлтэй зөвшилцөн ҮЗХ-ны хуралдаанд оруулж хэлэлцүүлэх” хэмээн заасан байдаг. Нэг үгээр хэлбэл“Намын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхгүй” гэсэн үг юм.

ҮЗХ хуралдахын өмнө Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ хэн нэр дэвшихийг зөвхөн Гүйцэтгэх зөвлөл хэлэлцэж, ҮЗХ-гоор шийдвэрлүүлдэг дүрэмтэй.

Н.Алтанхуягийн гол зорилго Намын дарга уу, Ерөнхийлөгчийн сонгууль уу?

Нам даргаар сонгогдох магадлалтай гэгдэж байгаа Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүйгээ мэдээд намын даргад санаархсан ч байж мэднэ. Учир нь түүнийг нам дотроос нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй хэмээн олон нийт үзэж байгаа. Тэр бол нам дотроо жинхэнэ тэсрэх бөмбөг. Тэгэхээр ийм хүнийг дэмжиж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх үү гэдэг асуудал яригдана. Залуу сайхан цагаасаа нөхөрлөж, төр атгалцаж асан нөхдүүд нь өдгөө түүнээс бараг бүгд урвасан. Гэхдээ тэр нам дотроо Алтангадас фракцийнхаа суурийг нэлээд сайн тавьсан гэлцдэг. Мөн залуучууд ч нэлээн элэгтэй байдаг юм билээ.

Ж.Батзандан, Лу.Гантөмөр нар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан 45-аас дээш настай гэх шалгуурт дөнгөн данган л хүрнэ. Тэгээд ч ийм залуу хүмүүсийг Ерөнхийлөгчид арай л “жулдана” гэлцэх юм билээ. Харин ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд нам дотроосоо нэрээ дэвшүүлэх магадлалтай гэгдэж байсан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Сайд асан Н.Алтанхуяг нар юуны учир намын даргад өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлснийг мэдэхэд бэрх. Магадгүй Ардчилсан намын акулууд хэнийг нэр дэвшүүлэхээ дор бүрнээ тунгаачихсан, намын даргын сунгааг хүлээж суугаа байх.

Б.Энх-Уянга

Санамсаргүй мэдээ
Авлига аль улсад илүү цэцэглэсэн бэ
1002
ZINDAA.MN САЙТ ШИНЭЧЛЭГДЛЭЭ
315
Сонголтоос шалтгаалсан ирээдүй
1348
Тоглогчдодоо хамгийн их цалин өгдөг Европын шилдэг хөлбөмбөгийн клубууд
661
МУИС JCI импакт салбар байгууллагатай хамтарч дээд боловсролын сургалтад интерншип тогтолцоог нэвтрүүллээ
1448
Кино шиг Комик: ХӨХ ЦЭНХЭР ДАЛАЙН "ЭСРЭГ ДАЙН"
1247
М.Энхболд ХСИС-ийнханд сурлагын өндөр амжилт хүслээ
832
ТАНЫГ ЯДУУ СЭТГЭЛГЭЭТЭЙ БОЛГОДОГ 13 ЗУРШИЛ
3472
Б.Жаргалсайхан: Ц.Элбэгдорж албан тушаалаа өгчихвөл нэг муу хогийн хар уутанд л багтана шүү дээ
12204
Арслангаар ТӨГРӨГ мануулсан Завханы уран гарт Минжүүрийн түүх
3231
GUYS хамтлагийн дуучин Х.БАТ-УНДРАЛ: ЭЭЖЭЭ, ХҮҮ НЬ ДАХИЖ ТАНЫХАА НУЛИМСЫГ ҮЗЭХГҮЙ
2138
АГУУ ЖААЛ Т.ТӨГСЦОГТ
1632
М.Энхболдыг элдэвлэх нэрийдлээр АН Х.Баттулгыг унагах уу
1781
Н.Учрал сурагчдын өвлийн амралтыг сунгах хүсэлт гаргалаа
593
Ерөнхийлөгчийг сонгох хамгийн зөв зам нь боловсрол
1342
Авто сонирхогчдод ”Зиндаа” сэтгүүлээс барьж буй бэлэг...
2580
Мэс заслын гайхамшгийг мэдрүүлсэн K-POP ОДОД
3975
Ажлын байрыг нэмэгдүүлэх мөрийн хөтөлбөрт наймдугаар хорооныхон ам сайтай байна
1478
Трансжендер дотуур хувцасны загвар өмсөгч Николь Гибсон
946
Б.БААБАР: УЛСАА ХУДАЛДАНА гэх нэг их моодны үг гарчиж. Тийм юм байхгүй шүү дээ
1003
Хятад улсын тэргүүлэх тэрбумтануудын хүүхдүүдийн эцсээ мэдэхгүй ЖАРГАЛ
16951
Миеэгомбын Энхболд Төв аймгийн Баяндэлгэр, Эрдэнэ сумын иргэдтэй уулзлаа
1015
Ээж охин хоёрын ХОС хувцаслалттай танилц
1883
Сексийн "ЭРЛЭГ" болох 20 арга
2755
Ж.Ганбаатар: ДНБ өсөх өндөр ач холбогдолтой хууль батлагдлаа
533
Жеки Чан нулимсаа барьж дийлсэнгүй
3102
Царайлаг эрийн хүсэл тачаал /+18/
1894
19.4 сая эрэгтэйд "аман секс"-ээр үйлчилсэн бүсгүй
3031
Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн талаархи чухал зөвлөмжүүд
664
”Зөн билгийн тулаан” ба “Арын хаалга”
731
Эрчүүдийн ГУТАЛ их юм өгүүлнэ
1425
ХООЛ ХҮНСЭНДЭЭ АМТ ОРУУЛАХ ЭНГИЙН НУУЦУУД
1726
Томуу, томуу төст өвчний асуудлаар дүүргийн эмнэлгүүдэд ажиллалаа
252
Н.Учрал гишүүний хүсэлтээр 1500 нээлттэй ажлын байрны өдөрлөг зохион байгуулагдаж байна
340
"ZARA" брэндийн эцэг Амансио Ортегагийн амжилтад хүрсэн түүх
1087
Нас барсан ээжийнхээ хөхийг хөхөж буй хүүгийн зураг дэлхийг уйлуулж байна
8023
Москва хотын сайхан бүсгүйчүүд
996
Шинэ жилээр телевизээр гарсан контентуудын талаар хэлэх 12 зүйл
4662
"Гэртээ ганцаараа" киноны жүжигчид 26 жилийн дараа
3791
Б.Хорлоо: Хүнээ бодож саналаа өгөөрэй
1948
Эгч дүү Кардашиануудын ЦАСАН ЦАГААН гоёл
1500
Дэлхийн хамгийн БАЯН дуучид
1453
Ж.Гансүх: Багануурт учруулсан "хохирол" гэгч олон зуун сая төгрөгийг байраа барьцаалан төлсөн
3981
Нүүрсэн хар арьст, ер бусын төрхтэй орчин үеийн ЛОЛИТА
2023
Авьяаслаг Монголчууд шоуны ШИЛДЭГ оролцогчид дахин нэг тайзнаа
468
Үндэсний үйлдвэрлэгчдийн дэмжих худалдааны нэгдсэн төвтэй болохыг дэмжлээ
222
С.Амармандахын хэрэг эцсийн бүлэгт ХЭНИЙ БУРУУ болж төгсөв?
6669
Трансжендер Солонго VS Б.Цэцэг нарын "21.000"-ын төлөөх тулаан үүгээр эхлэв
4205
М.Энхболд: Ээжийнхээ төрсөн нутгаас эрч хүч авлаа
1103
“Бригад” киноны Саша Беловын “эхнэр”-ын тачаангуй зургаас
2944

ОЛНЫ ТААШААЛД НИЙЦСЭН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН

  Журам
  Бүгд
Дэлгэрэнгүй мэдээлэл
1
1
Дэлгэрэнгүй мэдээлэл
2
2
Дэлгэрэнгүй мэдээлэл
3
3
Дэлгэрэнгүй мэдээлэл
4
4
Дэлгэрэнгүй мэдээлэл
5
5
Дэлгэрэнгүй мэдээлэл
6
6
Дэлгэрэнгүй мэдээлэл
7
7
Дэлгэрэнгүй мэдээлэл
8
8
Дэлгэрэнгүй мэдээлэл
9
9
Дэлгэрэнгүй мэдээлэл
10
10
Дэлгэрэнгүй мэдээлэл
11
11
Дэлгэрэнгүй мэдээлэл
12
12
Дэлгэрэнгүй мэдээлэл
13
13
Дэлгэрэнгүй мэдээлэл
14
14
Дэлгэрэнгүй мэдээлэл
15
15
Дэлгэрэнгүй мэдээлэл
16
16
Дэлгэрэнгүй мэдээлэл
17
17
Дэлгэрэнгүй мэдээлэл
18
18
Дэлгэрэнгүй мэдээлэл
19
19
Дэлгэрэнгүй мэдээлэл
20
20
Дэлгэрэнгүй мэдээлэл
21
21
Дэлгэрэнгүй мэдээлэл
22
22
Дэлгэрэнгүй мэдээлэл
23
23
Дэлгэрэнгүй мэдээлэл
24
24